Saturday, January 6, 2007

Эрүүл амьдралын хэв маяг

Эрүүл байхыг хүсдэггүй хүн нэгээхэн ч үгүй биз.Германы гүн ухаантан Артур Шопенгауер "Бидний аз жаргалын аравны ес нь эрүүл байх дээр оршдог.Эрүүл байж л жаргалын эх булаг тогтоно.Түүнгүйгээр ямар ч гадаад баялаг хүнд таашаал өгч чадахгүй.Тэр ч бүү хэл оюун ухаан,сэтгэл санаа,зан ааш зэрэг субьектив байлаг өвчтэй үед хүчгүй болж,замхардаг.Бид бие биедээ юун түрүүнд эрүүл энхийг хүсдэг нь ч үндэслэлгүй бус юм.Үүнд л хүний хамгийн гол аз жаргал оршиж байгаа билээ"хэмээн өгүүлжээ.Тэгвэл эрүүл мэнд гэж юу вэ?Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрэмд эрүүл мэнд гэдэг нь"зөвхөн өвчин,бие махбодын гажиг бус бие махбод,сэтгэл санаа,нийгмийн хувьд хангалуун байхыг хэлнэ"хэмээн заасан байдаг.Та эрүүл мэндээ сайн гэдэгт сэтгэл хангалуун явдаг уу?Та өөрт доорх дүрмүүдээс өөрт тохирохыг сонгож,өдөр бүр баримтлаарай.
1.Өдөрт дор хаяж 30 минут биеийн тамирын дасгал хийгээрэй.Хэрэв танд үүнийг биелүүлэх цаг байхгүй бол явган алхаж занш.Гэр рүүгээ автобусаар явдаг бол нэг буудлын өмнө буу.
Машинаар явдаг бол цахилгаан шатанд бүү суу.Илүү их хөдлөхийг эрмэлзээрэй.
2.Зохистой хоолло.Эслэг,хольцоогүй үр тариа ахиу хэрэглэж,саахар,улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн бага хэрэглээрэй.Ногоо,жимсийг бүү март.Хоол хүнсээ ургамлын тосоор бэлтгэж,амьтны гаралтай тосыг хязгаараарай.
3.Илүүдэл жингээс зайлсхийж,оройн зургаан цагаас хойш хоол идэхгүй байгаарай.Өдөрт гурваас доошгүй удаа хоолло.
4.Шингэн юм сайн ууж бай.Ингэснээр арьс сэргэж,залуу байдлаа удаан хадгалахад тустай.
5.Хоол хүнсээ бага температурт түргэн болгоорой.Энэ нь хүнсэн дэх ашигтай витаминыг алдагдуулдаггүй юм уу.
6.Өдрийн дэглэм баримталж сур.Нэг цагт хэвтэж,нэг цагт босч занш.Энэ бол сайхан,эрүүл харагдах хамгийн энгийн арга.
7.Тайван бай.Бүү уурла.Мэдэрлийн эсүүд дахин сэргэдэггүй юм шүү.Хэдийгээр дахин сэргэдэг хэмээн ярьдаг ч маш удааны хугацааны дараа болдог үзэгдэл.Тиймээс аль болохоор тайван байхыг хичээгээрэй.
8.Бие махбодоо тэсвэр хатуужилтай болго.Үүнд хүйтэн халуун душ тустай.Энэ нь ашигтай төдийгүй унтаж амрахад маш чухал үүрэгтэй.
9.Мэдээж тамхи татаж,архийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.Эдгээр нь эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг гол хүчин зүйл юм шүү.
10.Автомашин болон бусад агаар бохирдуулагчаас хол цэвэр агаар,цэцэрлэгт хүрээлэнгээр байнга зугаалж бай.
11.Сайн үйлс бүтээ.Сайн үйлсийн хариуд сайн үйл ирдэг юм шүү.

3 comments:

Чимгээ said...

Эрүүл амьдралын хэв маягийн тухай бичсэн зөвлөгөөг чинь уншлаа.Үнэхээр эрүүл байхын тулд энэ бүхнийг амьдралдаа хэвшүүлж чадвал бид аз жаргалтай сайн сайхан амьдарч чадна.Сайхан зөвлөгөө бичсэн чамд их баярлалаа.

Баярбат said...

Yйлэнд уран гайхамшиг
Yгэнд цэцэн гайхамшиг
Дайнд баатар гайхамшиг
Далайд усч гайхамшиг
Номд мэргэн гайхамшиг
Нойронд сэргэг гайхамшиг ангидаа чи гайхамшигтай ирцтэй шүү

Мишгээ said...

Сэтгэлийн их хүч гэж нэг лут нөөц байна шүү. Энэ эрүүл мэндээ хамгаалахад. Тиймийн тул өөрөө өөрийнхөө санаа бодлыг ямар ч нөхцөлд зөв удирдаж сурах шаардлага хоол унднаас ч илүү хэрэгтэй юм уу даа.Чамд амжилт хүсье.