Thursday, January 18, 2007

Интернет

Миний энэхүү блогийг сонирхож байгаа уншигчидад интернетийн тухай юу гэж бодож байгааг сонирхьё.
Интернет таны өдөр тутмын амьдралд ямар хэрэгтэй юм бэ?Та өөрийгөө интернетгүйгээр төсөөлж чадах уу?Интернет таньд юу өгөв?гэдэг талаар та бүхний сэтгэгдлийг сонирхмоор байна.

Saturday, January 13, 2007

Магистрын 1сар

Магистр болохоор зорьж ирсэнээс хойш 1сар болж байна.Бид ангидаа 12-р сарын 11нд
цуглаж анхны хичээлээ эхэллээ.Хамгийн эхний хичээл"англи хэл"-ний хичээл байсан бөгөөд багш нь Туул хэмээх нүдэнд дулаахан багш байлаа.Багш бидэнтэй танилцах болж бүгд л эхнээсээ өөрсдийгөө танилцуулахад айж байсан сэтгэл минь дарагдаж,эгэл жирийн л сурахыг тэмүүлсэн оргилуун сэтгэлтэй хүмүүс байсан нь мэдэгдсэн юм.Энэ цагаас эхлэн би олон найзтай болсон доо.Одоо шалгалт өгөх цаг ч дөхлөө.Манай ангийнхан бүгдээрээ санаа нийлдэг,шударга,наргиантай сайхан хүмүүс юм. Надад маш таалагдсан.....

Saturday, January 6, 2007

Эрүүл амьдралын хэв маяг

Эрүүл байхыг хүсдэггүй хүн нэгээхэн ч үгүй биз.Германы гүн ухаантан Артур Шопенгауер "Бидний аз жаргалын аравны ес нь эрүүл байх дээр оршдог.Эрүүл байж л жаргалын эх булаг тогтоно.Түүнгүйгээр ямар ч гадаад баялаг хүнд таашаал өгч чадахгүй.Тэр ч бүү хэл оюун ухаан,сэтгэл санаа,зан ааш зэрэг субьектив байлаг өвчтэй үед хүчгүй болж,замхардаг.Бид бие биедээ юун түрүүнд эрүүл энхийг хүсдэг нь ч үндэслэлгүй бус юм.Үүнд л хүний хамгийн гол аз жаргал оршиж байгаа билээ"хэмээн өгүүлжээ.Тэгвэл эрүүл мэнд гэж юу вэ?Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрэмд эрүүл мэнд гэдэг нь"зөвхөн өвчин,бие махбодын гажиг бус бие махбод,сэтгэл санаа,нийгмийн хувьд хангалуун байхыг хэлнэ"хэмээн заасан байдаг.Та эрүүл мэндээ сайн гэдэгт сэтгэл хангалуун явдаг уу?Та өөрт доорх дүрмүүдээс өөрт тохирохыг сонгож,өдөр бүр баримтлаарай.
1.Өдөрт дор хаяж 30 минут биеийн тамирын дасгал хийгээрэй.Хэрэв танд үүнийг биелүүлэх цаг байхгүй бол явган алхаж занш.Гэр рүүгээ автобусаар явдаг бол нэг буудлын өмнө буу.
Машинаар явдаг бол цахилгаан шатанд бүү суу.Илүү их хөдлөхийг эрмэлзээрэй.
2.Зохистой хоолло.Эслэг,хольцоогүй үр тариа ахиу хэрэглэж,саахар,улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн бага хэрэглээрэй.Ногоо,жимсийг бүү март.Хоол хүнсээ ургамлын тосоор бэлтгэж,амьтны гаралтай тосыг хязгаараарай.
3.Илүүдэл жингээс зайлсхийж,оройн зургаан цагаас хойш хоол идэхгүй байгаарай.Өдөрт гурваас доошгүй удаа хоолло.
4.Шингэн юм сайн ууж бай.Ингэснээр арьс сэргэж,залуу байдлаа удаан хадгалахад тустай.
5.Хоол хүнсээ бага температурт түргэн болгоорой.Энэ нь хүнсэн дэх ашигтай витаминыг алдагдуулдаггүй юм уу.
6.Өдрийн дэглэм баримталж сур.Нэг цагт хэвтэж,нэг цагт босч занш.Энэ бол сайхан,эрүүл харагдах хамгийн энгийн арга.
7.Тайван бай.Бүү уурла.Мэдэрлийн эсүүд дахин сэргэдэггүй юм шүү.Хэдийгээр дахин сэргэдэг хэмээн ярьдаг ч маш удааны хугацааны дараа болдог үзэгдэл.Тиймээс аль болохоор тайван байхыг хичээгээрэй.
8.Бие махбодоо тэсвэр хатуужилтай болго.Үүнд хүйтэн халуун душ тустай.Энэ нь ашигтай төдийгүй унтаж амрахад маш чухал үүрэгтэй.
9.Мэдээж тамхи татаж,архийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.Эдгээр нь эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг гол хүчин зүйл юм шүү.
10.Автомашин болон бусад агаар бохирдуулагчаас хол цэвэр агаар,цэцэрлэгт хүрээлэнгээр байнга зугаалж бай.
11.Сайн үйлс бүтээ.Сайн үйлсийн хариуд сайн үйл ирдэг юм шүү.

Wednesday, January 3, 2007

Шинэ жил,шинэ он

2007он болон "Алтан гахай"жилийг Улаанбаатар хотод угтаж авсандаа байртай байна.Маш сонирхолтой боллоо.12р сарын30ны өдөр "казак"уудын шоунд очсон.31нд гэртээ шампанский задлаж,тортоо идэж баярлалаа.