Saturday, January 13, 2007

Магистрын 1сар

Магистр болохоор зорьж ирсэнээс хойш 1сар болж байна.Бид ангидаа 12-р сарын 11нд
цуглаж анхны хичээлээ эхэллээ.Хамгийн эхний хичээл"англи хэл"-ний хичээл байсан бөгөөд багш нь Туул хэмээх нүдэнд дулаахан багш байлаа.Багш бидэнтэй танилцах болж бүгд л эхнээсээ өөрсдийгөө танилцуулахад айж байсан сэтгэл минь дарагдаж,эгэл жирийн л сурахыг тэмүүлсэн оргилуун сэтгэлтэй хүмүүс байсан нь мэдэгдсэн юм.Энэ цагаас эхлэн би олон найзтай болсон доо.Одоо шалгалт өгөх цаг ч дөхлөө.Манай ангийнхан бүгдээрээ санаа нийлдэг,шударга,наргиантай сайхан хүмүүс юм. Надад маш таалагдсан.....

1 comment:

Чимгээ said...

Өнөөдөр чиний ангийнхныхаа тухай бичсэн сэтгэгдлийг уншаад сайхан санагдлаа.Чи монгол хэлийг сайн эзэмшсэн байна шүү,чамд улам их амжилтыг хүсэн ерөөе!