Monday, May 14, 2007

Төслийн нөөцийг хуваарилах

• Нөөцийг тодорхойлох
Нөөц гэдэгт хүн,тоног төхөөрөмж,материал гэх мэт төсөлд ашиглагдах зүйлүүдийг хамруулан ойлгож болно.Нөөцийг ажилд хуваарилаж өгснөөр тухайн заасан цаг хугацаанд хэн ямар ажлыг хариуцаж байгаа,ажилд ямар тоног төхөөрөмж,материал ашиглагдаж буйг мэдэх боломжтой болно.

Ажлыг эхлэхийн өмнө төсөлд шаардагдах нөөцийн жагсаалтыг хийнэ.

• Нөөцийн жагсаалт
. Нөөцийн жагсаалтыг хоёр аргаар хийж болдог.
Нэгдүгээр арга:
1. Цэсийн View командаас эсвэл зүүн талд байрлах самбараас Resource sheet /Нөөцийн хүснэгт/-ийг сонгоно.Дэлгэцэнд нөөцийн талаарх мэдээллийг оруулах хүснэгт гарна.
2. Хүснэгтийн Resource name /Нөөцийн нэр/ баганад харгалзаж буй хоосон нүдэнд төсөлд оролцогч хүний нэр эсвэл матералын нэрийг бичиж оруулна.
3. Type /Төрөл/ дээр ажил хийх /Work/ эсвэл материалын /Material/ аль нь болохыг заана.
4. Materials Label /Матералын нэр/-д тухайн матералын хэмжих нэгжийг заана.
5. Initails баганад нөөцийг товчилсон нэрээр бичиж болно.Жишээ нь нөөцийн нэр урт байх үед баганыхаа уртад тохируулан товчилж болдог.Үүнийгээ дараа нь харах,шүүлт хийх,засварлах зэрэгт ашиглах боломжтой.Энэ талбарын анхны утгаар нөөцийн нэрийн эхний үсгийг авсан байдаг.
6. Microsoft Project дээр нөөцийг бүлэглэж болдог.Жишээлбэл,тодорхой нэг үүргийг гүйцэтгэж байгаа хэсэг хүмүүсийг бүлэглэн нэр оноон өгч болно.Ийм тохиолдолд бүлгийн нэрийг Group/Бүлэг/ баганад бичнэ.
7. Төсөлд оролцогчийн ажлын цагийг хувиар илэрхийлж Max Units/Хамгийн их хэсэг/баганад оруулна.Хэрэв оролцогч нь ажлын цагаар бүтэн /full-time/ажиллах бол 100 хувь,түүнээс бага цагаар ажиллах бол жишээ нь,хагас цагаар /part-time/бол 50хувь гэж оруулах хэрэгтэй.
8. Std.Rate /Стандарт үнэлгээ/-Ажлын нэг цагийн стандарт үнэлгээг оруулна.
9. Ovet.Rate /Илүү цагийн үнэлгээ/-Ажилласан илүү цагийн үнэлгээ
10. Cost per Use /Ашиглалтын зардал/-Ашиглалтын зардал.Жишээлбэл,тоног төхөөрөмж,унаа ашигласан зардал байж болно.Энд тодорхой тогтмол зардлыг бичдэг.Жишээ нь,хүнтэй тооцох нэг л удаагийн төлбөр,нэгжээс үл хамааран нэг удаа тооцох материалын зардал гэх мэт.
11. Accrue At /Хуримтлагдсан.../-Ажлын хуримтлагдсан зардал буюу өртөг.Үүнийг Start /Эхлэх/ гэвэл зардлыг ажил эхэлсэн үеэс тооцно.End /Дуусах /гэвэл ажлыг дууссаны дараа зардлыг тооцно,Prorated /Хуваах/ гэвэл ажлыг үргэлжлэх хугацаанд хийгдсэн хэмжээгээр хуримтлагдсан зардлыг тооцно.Хуримтлагдсан зардлыг хувиар илэрхийлдэг.
12. Base Calendar /Суурь календарь/-Ажлын өдрийг тухайн хүний календариар тооцож гаргана.Бид жишээн дээрээ төсөлд оролцогч бүх хүний ажлын календарь нэг ижил Standart /Стандарт/ байхаар зааж өгсөн байгаа.
13. Code /Код/-Нөөцийг кодлож болно.Кодыг ашиглан нөөцтэй холбоотой мэдээллийг харах,шүүлт хийх боломжтой.
14. Төсөлд оролцож байгаа хүн бүрийн талаарх мэдээллийг дээр үзүүлсэн 2-13 алхмаар давтан хийж гүцэтгэнэ.
15. Нөөцийн мэдээллийг оруулсны дараа нөөцийг ажлуудад хуваарилах хэрэгтэй болно.Эхлээд Гантын графыг дэлгэц дээр гаргана.Үүнийг хийхдээ дэлгэцийн зүүн самбар дээр Гантын графын дүрс бүхий товчин дээр дарна.





Хоёрдугаар арга:
1. Цэсийн Tools /Хэрэгсэл/ командаас Resources /Нөөцүүд/-Assign resources /Нөөцийг хуваарилах/-ийг сонгоно.Эсвэл хэрэгслийн Assign resource товч дээр дарна.
2. Гарч ирэх цонхонд байгаа Filter by /Шүүлт/-г ашиглан нөөцийн мэдээллийг шүүлт хийж харах боломжтой.
3. Add resources /Нөөц нэмэх/-товчийг даран шинээр нөөцийг нэмж болно.
4. Харилцах цонхны Name /Нэр/ баганы хоосон нүдэнд төсөлд оролцогч хүний нэрийг оруулна.
5. R/D буюу Request/Demand /Шаардлага/Эрэлт/-д тухайн нөөц илүү үл харгалзан заавал ашиглагдана гэвэл Request,харин нөөц нь тухайн ажлыг гүцэтгэх ганц хүч гэж үзвэл Demand гэж зааж өгч болно.Хэрэв энэ 2 сонголтын аль нь ч байхгүй,оронд нь хоосон байвал энэ нь тухайн ажилд аль ч нөөцийг хуваарилаж болохыг илтгэнэ.
6. Төсөлд оролцох хүн ажлын цагийнхаа хэдэн хувийг төсөлд зарцуулахыг хувиар илэрхийлж Units /Хэсэг/ баганад оруулна.Хэрэв оролцогч нь ажлын цагаар бүтэн /fuii-time/ ажиллах бол 100 хувь түүнээс бага цагаар ажиллах бол жишээ нь,хагас цагаар /part-time/бол 50 хувь гэж оруулах хэрэгтэй.
7. Name баганад оруулсан хүний нэр дээр хулганы зүүн товчийг хоёр дарна.
8. Гарч ирсэн Resource information харилцах цонхонд тухайн хүний тухай нэмэлт мэдээллийг оруулна.
9. Ok товчин дээр дарна.Нөөцийн талаар оруулсан мэдээлэл Resource sheet дээр хадгалагдана.
10. Төсөлд оролцож байгаа хүн бүрийн мэдээллийг дээр үзүүлсэн 2-8 алхмаар адилхан хийж гүйцэтгэнэ.
11. Нөөцийн мэдээллийг оруулж дууссаны дараа Close товчин дээр дарна.
12. Цэсийн View командыг дарж Resource sheet-ийг сонгон нөөцийн талаар оруулсан мэдээллийг харах,засварлах боломжтой.
13. Нөөцийг тодорхойлсны дараа түүнийг ажлуудад хуваарилах хэрэгтэй болно.Үүний тулд Гантын графыг дэлгэцэнд гаргана.






Төсөл дээр багаараа хамтран ажиллаж байгаа тохиолдолд хүн бүрийн электрон
шуудангийн хаягийг оруулах хэрэгтэй.


Нөөцийг хуваарилах цонхонд буй командын товчууд нь дараах үүрэгтэй.
Үүнд:
1. Assign /Хууваарилах/-Ажилд нөөцийг хуваарилах
2. Remove /Устгах/-Хууваариласан нөөцийг авах,арилгах
3. Replace /Солих /-Хууваариласан нөөцийг солих
4. Graphs /График /-Тухайн нөөцийн ашиглалтыг графикаар харах
5. Close /Хаах /-Цонхыг хаах
6. Help /Тусламж /-Цонхонд хэрхэн ажиллах тухай тусламж авах

Нөөцийг хуваарилах
Нөөцийг хуваарилахын өмнө ажлын үргэлжлэх хугацааг автоматжаар өөрчлах горимоос гарах хэрэгтэй.Учир нь хуваариласан нөөцийг өөрчлөх бүр ажлын үргэлжлэх хугацаа өөрчлөгддөг.Иймд бүх нөөцийг хуваариласны дараа эргээд энэ горимыг ажиллуулах нь зүйтэй юм.

Ажлуудын үргэлжлэх хугацааг автоматаар өөрчлөх горимоос гарах
1. Task Name /Ажлын нэр / баганад ажлуудыг сонгоод хулганы баруун товчийг дарахад цэс гарна.Цэсээс Task lnformation /Ажлын мэдээлэл/ командыг ажиллуулна.Эсвэл стандарт хэрэгслийн товчийг дарна.
2. Advanced /Нэмэлт /бүлгийн параметрүүдээс Effort driven /Өөрчлөлтийг хийх/ горимыг хүчингүй болгоно.Анхны утгаар Effort driven нь идэвхтэй буюу On байдаг.Effort driven төлөвтөлт нь ажилд нэмж нөөц хуваарилах эсвэл ажлаас нөөцийг арилгах тохиолдолд ажлын үргэлжлэх хугацаа эсвэл нөөцийн нэгж ямар болох вэ гэдгийг тооцоолдог.






Effort driven горимд хэрвээ нөөцийг илүү нэмж өгвөл ажлын үргэлжлэх хугацаа богино болох ба тухайн ажилд ноогдох нөөцийг ашиглах цаг багасдаг.Хэдийгээр анхны утгаар Effort driven горимыг ажиллахаар тавьсан ч нөөцийг нэмэх,эсвэл ажлаас нөөцийг хасах үйлдэл хийх хүртэл ямар нэг ялгааг та олж харахгүй.Effort driven нь нэг зэрэг олон нөөцийг анх удаа ажилд оноож байгаа үед ажилладаггүй болно.

Шаталсан бүтэлсэн төслийн хувьд нөөцийг зөвхөн доод түвшинд байгаа ажлуудад хуваариладаг.Ингэж өгөөгүй тохиолдолд Microsoft Project нь нөөцийг хэтрүүлсэн болохыг мэдэгдэж тэмдэглэдэг.Хэрвээ ажлын хариуцагчийн нэрийг оруулах шаардлагатай бол уг ажлын үр дүнг харуулсан хяналтын ажлыг оруулаад, уг ажилдаа хариуцагчийн нэрийг зааж өгч болно.

• Нөөцийг хуваарилах
1. Нөөц хуваарилах шаардлагатай ажлыг сонгож курсорыг байрлуулна.
2. Цээсийн Tools /Хэрэгсэл / командаас Resouщrces /Нөөц/-Assign resource /Нөөцийг хуваарилах/-ийг сонгоно.Эсвэл хэрэгслийн Assign resource товч дээр дарна.
3. Гарч ирэх харилцах цонхны Name /Нэр/ баганад жагсаан харуулсан нөөцөөс тухайн ажлыг хариуцан хийх хүнийг сонгож курсорыг байрлуулна.
4. Units /Хэсэг /-энд хариуцагчийн тухайн ажил эрхлэлтийн байдлыг хувиар оруулна.
5. Assign /Хуваарилах/ товч дээр дарна.Энэ үед сонгосон хүний нэрийн өмнө тусгай тэмдэг ( ) гарсан байна.Энэ нь тухайн ажлыг хариуцан ажиллах хүнийг уг ажилд хуваариласан болохыг харуулж байгаа юм.Гантын графын баруун талд ажил хариуцагчийн нэрийг бичсэн байна.
6. Нэг ажлыг хэд хэдэн хариуцах тохиолдолд эдгээр хүнийг ялгаж өгөх хэрэгтэй.Үүнийг гарын Ctrl товч ба хулганы зүүн товчийг хамт дарах замаар хийнэ.Хүмүүсийг сонгосны дараа Assign товчин дээр дарна.Энэ үед сонгосон хүмүүсийн нэрийн өмнө тусгай тэмдэг ( ) гарч байгаа нь тухайн ажлыг хариуцаж ажиллах хүмүүсийг уг ажилд хууваариласан болохыг харуулж байгаа юм.
7. Нөөцийг хуваарилаж дуусаад Close /Хаах / товчин дээр дарна.

No comments: